Вашингтон муж улсад “COVID-19”-ийн хязгаарлалтуудыг гурван долоо хоногоор сунгалаа
АНУ-ын Вашингтон муж улсад “COVID-19” халдварын тархалтыг хяналтад авахын тулд тогтоогоод буй хязгаарлалтын арга хэмжээнүүдийг гурван долоо хоногоор сунгалаа гэж тус муж улсын захирагч Жей Инсли мягмар гарагт мэдэгджээ.
Вашингтонд өнгөрсөн 11 дүгээр сарын 15-наас зоогийн газарт хооллох, олон хүн нэг дор цуглахыг хориглож, бялдаржуулах төв, музей зэргийг хаасан юм. Энэхүү шийдвэр 12 дугаар сарын 14 хүртэл үргэлжлэх байсан боловч ийнхүү сунгаснаар зул сар, шинэ жилийн баярын үеэр дагаж мөрдөх шаардлагатай болжээ.
“Бид “COVID-19”-ийн нөхцөл байдлын талаар санаа зовнисон хэвээр байгаагаас гадна талархлын баярын дараах тодорхой дүр зураг харагдахгүй байгаа тул хязгаарлалтуудыг сунгах шийдвэр гаргалаа” гэж Ж.Инсли мэдээлжээ. Мөн тэрбээр цар тахлын нөлөөнд нэрвэгдсэн аж ахуй нэгжүүдийг дэмжиж, ажилтнуудын аюулгүй байдлыг хамгаалахад зориулан 50 сая ам.долларын нэмэлт тусламж үзүүлэхээ мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.