Израилд коронавирусний вакцинжуулалт энэ сарын сүүлчээр эхэлнэ

Израилд коронавирусний вакцинжуулалт энэ сарын сүүлчээр эхэлнэ

Израилд “COVID-19”-ийн вакцинжуулалтыг 12 дугаар сарын сүүлчээр эхлүүлэх гэж байгаа тухай тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдсэн байна.

"Бид вакцинжуулалтыг 12 дугаар сарын 27-ноос эхлүүлнэ. Бид өдөрт 60 мянган хүнд вакцин хийхээр бэлдэж байна" гэж Нетаньяху твиттер хуудсандаа бичжээ. Тэрбээр энэхүү кампанит ажлыг еврейн улсын хувьд "асар их ололт амжилт" гэж тодорхойлов.

Шаардлагатай зөвшөөрлийг авсны дараа Америкийн “Pfizer” компанийн вакцинаар иргэдээ вакцинжуулахаар төлөвлөж байгааг Нетаньяху лхагва гарагт мэдэгдсэн юм. Лхагва гарагт “Pfizer” компанийн вакцинаас 3-4 мянган тунг Брюссель хотоос Израилд авчирсан гэж “Times of Israel” сонинд мэдээлсэн бол “The Jerusalem Post” сонинд бичсэнээр, 100 мянга тун вакциныг Бен Гурион хотод хүргэсэн байна.

Израил улс “Pfizer” компанитай 8 сая тун вакцин худалдаж авахаар тохиролцсон тухай Нетаньяху 11 дүгээр сарын 13-нд мэдээлсэн бөгөөд энэ нь 4 сая хүнд хангалттай хүрэлцэх юм. Тус улс мөн өнгөрсөн зургаадугаар сард Америкийн “Moderna” компанитай вакцин худалдан авах гэрээ байгуулжээ. Түүнчлэн Иерусалим дахь "Хадасса" эрүүл мэндийн төв Оросын "Спутник V" вакцинаас 1.5 сая тунг захиалсан гэж “Haaretz” сонин 11 дүгээр сарын 5-нд мэдээлсэн байна. Тус төв Оросын вакциныг Израилд хэрэглэх зөвшөөрөл авахаар төлөвлөж байгаа аж.

Израилын эрдэмтдийн гарган авсан вакцины эмнэлзүйн туршилт 11 дүгээр сарын 1-нд эхэлсэн байна. Тус улсад коронавирусний халдвар авсан нийт хүний тоо 348 968-хүрч, 2932 хүн нас баржээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ирэх оны Давосын чуулга уулзалт Сингапурт болно 2020-12-09

“Toyota Motor” компанийн устөрөгчийн хөдөлгүүрт “Mirai” автомашины шинэ загварыг худалдаж эхэлжээ 2020-12-10

Канадад “Pfizer-BioNTech”-ийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрлөө 2020-12-10

Японд өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрлээ 2020-12-10

Байгал нуурын орчимд болсон газар хөдлөлт Буриадын долоон дүүрэгт мэдрэгджээ 2020-12-10

Израилд коронавирусний вакцинжуулалт энэ сарын сүүлчээр эхэлнэ 2020-12-10

Европын эмийн агентлаг кибер халдлагад өртжээ 2020-12-10

Турк улс “COVID-19”-ийн эсрэг Оросын вакциныг худалдаж авахаас татгалзсан 2020-12-10

АНУ-ын Батлан хамгаалахын сайдад Ллойд Остины нэрийг дэвшүүлэв 2020-12-10

Энэтхэг “AstraZeneca” компанийн вакцинд зөвшөөрөл олгосонгүй 2020-12-10

 Беларусийн эрх баригчид коронавирусний цар тахлын улмаас 12 дугаар сарын 20-ноос эхлэн хилээ түр хаахаар боллоо 2020-12-10