ЗГ: Малчдад 300 мянган төгрөгийн тэжээлийг үнэ төлбөргүй хүргэж өгөх болно.
Засгийн газар өнөөдөр (2020.12.16) хуралдаж, зарим шийдвэр гаргажээ. Энэ талаар Засгийн газрын гишүүд мэдээлэл хийлээ.
Өвөлжилт хүндрэлтэй байгаа Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сумдад ХХААХҮЯ-нд хэрэгжүүлж байгаа Дэлхийн банкны мал аж ахуйн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс 5 сая ам.долларыг зарцуулж, малчдад малын тэжээл хүргэхээр болжээ.
Шийдвэрийн дагуу 40 мянга орчим малчин өрх тус бүрд 300 орчим мянган төгрөгийн малын тэжээлийг үнэ төлбөргүй хүргэх юм байна.
Мөн Улсын нөөцөөс нүүрс гаргаж, өвөлжилт хүндэрсэн айл өрхүүдэд өгөхөөр болжээ. Энэ тухай ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.