Токио хотоос нутаг буцах хүсэлтэй иргэдээ татан авна
Улсын онцгой комиссын гаргасан хуваарийн дагуу өнөөдөр Токио хотоос тусгай нислэгээр монгол иргэдээ татан авна.
УОК-ын шийдвэрээр энэ сард дөрвөн тусгай нислэг төлөвлөсөн ч энэ сарын 25-ны Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийг цуцалсан. Тус нислэгт бүртгүүлсэн иргэд нэгдүгээр сард буюу дараагийн нислэгийн тов гармагц ирэх боломжтой.
Монгол Улс энэ сарын 17, 18-нд Улаанбаатар-Франкфурт чиглэлийн хоёр тусгай нислэгээр нийт 320 орчим иргэнээ ИБУИНВУ, АНУ, Канад, БНТУ-аас татан аваад байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.