Сүүлийн 24 цагт коронавирусний 32 тохиолдол илэрлээ
Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн нян судлалын төв лаборатори, явуулын 2 авто лаборатори болон Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Орхон аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 20-нд нийт 5 921 хүнд шинжилгээ хийснээс 32 хүнд коронавирус илэрчээ.
Шинээр илэрсэн тохиолдлын 31 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос бүртгэгдсэн бол нэг нь Франкфурт-Улаанбаатарын онгоцоор иржээ. Ингээд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 62 боллоо.
Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад коронавируст халдварын тохиолдол 993 болж байна. Үүнээс 509 хүн эдгэрээд буй юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.