Нүүрс, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 15 хүртэл хойшлуулав

Нүүрс, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 15 хүртэл хойшлуулав

УОК-ын энэ сарын 26-ны хуралдаанаар гуравдугаар сарын 2-ноос эхлүүлэхээр байсан нүүрс, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 15 хүртэл хойшлууллаа.


Монголын хилээс 100 гаруй км-ийн цаана шинэ коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой Гашуунсухайт, Шивээ хүрэн, Бичигт, Булган боомтоор хоёрдугаар сарын 10-аас гуравдугаар сарын 2-ныг хүртэл түүхий эд экспортлохыг хориглоод байсан юм. Экспортыг эхлүүлэх хугацааг сунгасныг УОК-ын дарга Ө.Энхтүвшин: "Тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2-ноос эхлүүлэх нөхцөл боломж хангагдаагүй гэж үзсэн" хэмээн тайлбарлав.


БНХАУ-ын ӨМӨЗО-д өнөөдрийн байдлаар халдварт өвчний 37 тохиолдол бүртгэгдсэн бол нас барсан хүн байхгүй, харин эдгэрсэн хүний тоо өндөр байна. Тодруулбал, Богд суманд 6 тохиолдлоос 5 нь эдгэрсэн, Ордос хотод 11 тохиолдлоос 9 нь эдгэрсэн, Шилийн гол аймагт 9 тохиолдлоос 2 нь эдгэрсэн үзүүлэлттэй байгаа юм.


Хамгийн сүүлийн мэдээгээр БНХАУ-д коронавирус /COVID-19/-ний 78 499 тохиолдол бүртгэгдсэнээс 2747 хүн нас барж, 32 544 хүн эдгэрсэн бол 8346 хүний биеийн байдал хүнд байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.