Монголын шатарчид Азийн оюутны аваргад тэргүүлж байна

Монголын шатарчид Азийн оюутны аваргад тэргүүлж байна

Ази тивийн оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээн энэ өдрүүдэд цахимаар явагдаж байна. Тодруулбал, www.chess.com цахим сайт дээр 12 дугаар сарын 14-29-нд болж байна. Тэмцээний хоёрдугаар шатны 7-9 өргийн тоглолтууд өнөөдөр явагдаж байна. 

Иран улсын оюутны спортын холбоо, Азийн оюутны спортын холбоо, Азийн шатрын холбоо хамтран зохион байгуулж буй уг тэмцээнд манай улсын эрэгтэй багийн тамирчид амжилттай тоглон тэргүүн хэсэгт орж байна. Тэмцээнийг Ираны хоёр тамирчин 5.5 ба 5.0 оноотой тэргүүлж байгаа бол удаад нь Монгол, Казахстан, Энэтхэгийн тамирчид явна. 

Монгол Улсын шатарчид болох Ү.Агьбилэг, Э.Энхнар нар 7 дугаар өрөгт хоорондоо таарчээ. Тэд 4.5 оноотой эрэгтэй тамирчдын тэмцээнд гуравдугаар байрт явна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.