Сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 13 хүнд коронавирус илэрчээ. 

 Сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 13 хүнд коронавирус илэрчээ. 

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 13 хүнд коронавирус илэрчээ. 

Эдгээр тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгджээ.

ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ болон явуулын 2 лаборатори, НЭМҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 6-нд нийт 12 200 хүнд шинжилгээ хийсэн  байна. 

Өнөөдрийн байдлаар, манай улсад “COVID-19” халдварын тохиолдол 1362 болжээ.  

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавируст халдвартай  462 хүн эмчлүүлж байна. Тэдний 3 нь маш хүнд, 13 нь хүнд, 138 нь хүндэвтэр, 310 хүн хөнгөн оноштой байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.