Гадаад харилцааны сайд Н.Энхтайван хилийн чанадад суугаа ДТГ-ын тэргүүн нар үүрэг өгөв

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван хилийн чанадад суугаа ДТГ-ын тэргүүн нар үүрэг өгөв

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Монгол Улсаас хилийн чанадад суугаа 46 ДТГ-ын тэргүүн нартай өнөөдөр цахим уулзалт зохион байгуулав.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 онд гадаад харилцааны салбарт хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товч танилцуулж, гадаад бодлогын хэрэгжилтийг дүгнэж, 2021 онд салбарын өмнө тавьж буй зорилтуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэв.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны хөтөлбөрт гадаад харилцааны салбарт тусгасан зорилтууд, ГХЯ-ны 2020-2024 оны Стратеги төлөвлөгөөнд заагдсэн ажил, арга хэмжээнүүдийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэхээр одооноос идэвхийлэн ажиллахыг үүрэг болгов. Мөн гадаадын улс орнууд “COVID-19” цар тахлын үеийн хүндрэл бэрхшээлийг даван туулах, ард иргэдээ вакцинжуулах, эдийн засгийг сэргээх, гадаад худалдааг хэвийн горимоор ажиллуулах, цар тахалтай тэмцэж буй талаарх сайн туршлагыг судалж нэвтрүүлэхэд идэвхитэй ажиллахыг ДТГ-ын тэргүүнүүдэд үүрэг болгов.

Түүнчлэн энэ онд тохиож буй Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил,  Ардын хувьсгалын 100 жил, орчин цагийн Дипломат алба үүсэн байгуулагдсаны 110 жилийн ой, Монгол Улс НҮБ-ын гишүүн болсны 60 жил ойг тохиолдуулан ГХЯ-наас зохион байгуулах ажлын талаар санал солилцов.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Махны бөөний үнэ хонины мах 6800-7800 төгрөгний үнэтэй байна. 2021-01-08

E-Mongolia нэгдсэн системд Нийслэлийн архивын газрын 13 үйлчилгээ шинээр нэмлээ. 2021-01-08

Улсын хэмжээнд 44 байранд 1814 хүнийг тусгаарлан ажиглаж байна. 2021-01-08

Нийслэлд сайжруулсан түлш борлуулж буй цэгийн 106 цэгт хяналт хийхэд 619 тн түлшний нөөцтэй байна 2021-01-09

Хөдөлмөрлөх хугацаа нь дууссан 250 хятад иргэнийг нутаг буцаав 2021-01-09

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван хилийн чанадад суугаа ДТГ-ын тэргүүн нар үүрэг өгөв 2021-01-09

Улаанбаатарт өдөртөө 14-16 градус хүйтэн байна. 2021-01-09

ДОРНЫН ЗУРХАЙ: Бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийхэд сайн. 2021-01-09

Амралтын өдрүүдэд шинжилгээний бүх цэг Баянгол дүүрэгт ажиллана 2021-01-09

Уурхайчдын ээлж солих ажиллагааг тодорхой бус хугацаагаар хойшлууллаа 2021-01-09

Н.Номтойбаярыг шүүх хурал нэгдүгээр сарын 22-ны өдөр хүртэл хойшлуулахаар шийдвэрлэв. 2021-01-09