УОК: Улс хоорондын зорчигч тээврийг нээх асуудлыг хэлэлцэж байна
Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.03.01/ 12:00 цагаас хуралдаж эхлээд байна.
Онцгой комиссын хурлаар тусгаарлах байрны нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ, гадаад улс орнуудад амьдарч буй монголчуудын нөхцөл байдал, улс хоорондын зорчигч тээврийн хязгаарлалтын арга хэмжээг нээхтэй холбогдуулан авах арга хэмжээ, нүүрс, газрын тосны экспортыг эхлүүлэхтэй холбоотой арга хэмжээний талаар хэлэлцэж байна.
Улсын Онцгой комиссоос улс, хот хоорондын зорчигч тээвэр болон суудлын галт тэрэг, хувийн машин тэрэгний зорчих хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 27-ны 08:00 цагаас 2020 оны гуравдугаар сарын 3-ны 08:00 цаг хүртэл хориглох шийдвэр гаргасан. Ирэх долоо хоногийн мягмар гарагийн 08:00 цагаас хот хоорондын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.