НӨАТ-ын сугалааны тохирол энэ ням гарагт болно

НӨАТ-ын урамшууллын энэ оны анхны сугалааны тохирлын нэвтрүүлэг 1 дүгээр сарын 24-ний ням гарагт “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдана.
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдаа хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер шагнал 30 сая төгрөг байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.