Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 62 гомдлыг шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 1 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 62 гомдол, мэдээллийг шалгав.
Өнгөрсөн долоо хоногт 17 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн бөгөөд эдгээрээс 3 нь зөрчилтэй болох нь тогтоогдов. Одоогоор 45 гомдол шалгагдаж байна.
Эх сурвалж: Авлигатай Тэмцэх газар
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.