“AstraZeneca” вакциныхаа нийлүүлэлтийг бууруулж байгаагаа мэдэгджээ

“AstraZeneca” вакциныхаа нийлүүлэлтийг бууруулж байгаагаа мэдэгджээ

Их Британи-Шведийн “AstraZeneca” компани” Европын Холбооны /ЕХ/ орнуудад нийлүүлэх вакциныхаа хэмжээг 60 хувиар бууруулж, тус холбоотой байгуулсан гэрээний үүргээ биелүүлж чадахгүй гэдгээ баасан гарагт Европын Комисст мэдэгджээ.

“AstraZeneca” компани Европын Комисстой байгуулсан урьдчилсан захиалгын гэрээний дагуу гуравдугаар сарын эцэс хүртэл 80 сая тун вакцин нийлүүлэх ёстой байжээ.

Тус компани мөн тунгийн дутагдлыг хоёрдугаар улиралд нөхөх баталгааг гаргаж өгч чадаагүйгээс гадна, нэгдүгээр улирлын нийлүүлэлтийн хуваарь өөрчлөгдөж магадгүй гэдгийг мэдэгдсэн байна. “AstraZeneca” үүнийг үйлдвэрлэлийн асуудалтай холбон тайлбарлажээ.

“AstraZeneca”-гийн вакциныг ЕХ хоёрдугаар сарын эхээр бүртгэх төлөвтэй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Аргентины Ерөнхийлөгч Альберто Фернандес Оросын "Спутник V" вакцины эхний тунг хийлгэсэн 2021-01-22

Энэтхэгийн вакцины үйлдвэрт гарсан түймрийн улмаас таван хүн амиа алджээ 2021-01-22

Японы Засгийн газар олимпын наадмыг зохион байгуулахгүй байх шийдвэрт хүрчээ 2021-01-22

АНЭУ "Спутник V" вакциныг хэрэглэхийг зөвшөөрчээ 2021-01-22

Шведэд 542 952 хүн коронавирусний халдвар авч, 10 921 хүн нас баржээ. 2021-01-22

“AstraZeneca” вакциныхаа нийлүүлэлтийг бууруулж байгаагаа мэдэгджээ 2021-01-23

Иран улсын эрх баригчид “Bitcoin” криптовалютыг буруутгажээ. 2021-01-23

Чилид 7 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас цунамигийн түгшүүр зарлав 2021-01-24

Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор коронавирусний халдвар авсан 2021-01-25

Израил улс Абу-Даби хотноо ням гарагт Элчин сайдын яамаа нээжээ. 2021-01-25

Израилд 16-18 насныхныг элсэлтийн шалгалтаа өгөх боломжийг бүрдүүлэхийн тулд “COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтад хамруулж эхэлжээ. 2021-01-25