ДЭМБ-ын Зөвлөх баг Монгол Улсад ажиллаж байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын зөвлөх баг [оронавируст халдвар (COVID-19)-ын эрчимт эмчилгээ, яаралтай түргэн тусламж, халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр энэ сарын 2-11 хооронд манай улсад ажиллаж байна.
Энэ хугацаанд ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Сэлэнгэ, Өмнөговь аймагт ажиллах юм.
Өчигдөр /2020.03.02/ Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, дэд сайд Л.Бямбасүрэн болон яамны удирдлагууд ХӨСҮТ-д ажиллаж байгаа ДЭМБ-ын зөвлөх багтай цахимаар холбогдож, цаашид манай улсад ажиллах хугацаанд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаарх мэдээллийг сонслоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.