Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Хархорин худалдааны төвд ажиллалаа

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Хархорин худалдааны төвд ажиллалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өчигдөр Хархорин худалдааны төвд ажиллан, худалдаа эрхлэгчид, түрээслэгчидтэй уулзан санал бодлыг нь сонсов. Мөн тэрээр тус худалдааны төвийн удирдлагуудтай түрээсийн төлбөр хөнгөлөх асуудлыг зөвшилцсөн. Энэ хүрээнд Хархорин худалдааны төв түрээслэгчдийнхээ түрээсийн төлбөрийг 2021. 05. 31-ний өдрийг хүртэл 20 хувиар хөнгөлөхөөр боллоо.  Ингэснээр тус төвд лангуу, тасаг түрээсэлж худалдаа эрхэлдэг иргэд, ААН-үүд  нэг тэрбум орчим төгрөгийн бодит хэмнэлт хийх боломж бүрдэж, хүнд үеийг давахад дэмжлэг болох юм.

Нийслэлийн зүгээс худалдаа,  үйлчилгээ эрхлэгчдийг бүх талаар дэмжин ажиллах  бөгөөд,  энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлж буй иргэд,  аж ахуйн нэгжүүд халдвар, хамгааллын дэглэмээ сайтар баримтлан, хамтын хүчээр цар тахлыг даван туулахыг тэрбээр уриаллаа.

Нийтэлсэн: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүхийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа 2021-01-25

“Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /2021.01.25/ 2021-01-25

ШУУД: КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ /2021.01.26-НЫ 11:00 ЦАГ/ 2021-01-26

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Төв талбайд суулт зарласан УИХ-ийн гишүүн С.Ганбаатартай уулзаж байна 2021-01-26

“Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /2021.01.26/ 2021-01-26

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Хархорин худалдааны төвд ажиллалаа 2021-01-27

ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2021.01.27/ 2021-01-27

Шуурхай: Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэлж байна. /2021.01.27/ 2021-01-27

ШУУДP: КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.01.27-НЫ 11 ЦАГ/ 2021-01-27

Барьцаалан зээлдүүлэх газрын хүүг бууруулах хуулийн төслийг дэмжив 2021-01-27

С.Одонтуяа: Цар тахлын хууль дээр улс төржих ямар ч шаардлага байхгүй 2021-01-27