БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 469-өөр нэмэгдэж нийт 77,395-д хүрэв.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 09:30 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 01 дүгээр сарын 29-ний 00.00 цагийн байдлаар 469-өөр нэмэгдэж нийт 77,395-д хүрэв. Шинээр илэрсэн 469 тохиолдлын 24 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 66,503 (+487) иргэн эдгэрсэн бол 1,399 (+13) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 5,569,264 (+47,075) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 5,349,116(+43,177) иргэний хариу сөрөг гарч 142,753 (+3,329) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 9,493(-31) иргэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.