“Sharp” зурагтын үйлдвэртээ амны хаалт үйлдвэрлэнэ

“Sharp” зурагтын үйлдвэртээ амны хаалт үйлдвэрлэнэ

ТОКИО. /BBC/. Шинэ коронавирусний халдварын улмаас амны хаалтын эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдсэнтэй холбогдуулан Японы цахилгаан бараа үйлдвэрлэгч “Sharp” компани Миэ муж дахь зурагтын үйлдвэртээ мэс заслын амны хаалт үйлдвэрлэхээр болжээ.


Sharp”-ын толгой компани болох “Foxconn” компани мөн “iPhone” гар утасны эд ангийг үйлдвэрлэж буй ажилтнуудаа амны хаалтаар хангахын тулд Хятад дахь үйлдвэртээ амны хаалтыг хэдийн үйлдвэрлэж эхэлсэн байна.


Японы олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, “Sharp” компанийн Япон дахь үйлдвэрийн ариун цэврийн шаардлага хангасан өрөөнүүдэд өдөрт 150 мянган амны хаалтыг үйлдвэрлэж эхлэх бөгөөд цаашид уг тоог 500 мянгад хүргэхээр төлөвлөжээ.


Миэ мужийн Камэяма хотод байрладаг уг үйлдвэрт голчлон LCD” дэлгэц үйлдвэрлэдэг ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.