Энэтхэгийн ITEC-ийн сургалтын хөтөлбөрт 3500 гаруй монгол хүн хамрагджээ.

Энэтхэгийн ITEC-ийн сургалтын хөтөлбөрт 3500 гаруй монгол хүн хамрагджээ.

Энэтхэг улсын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-ийн 56 жилийн ой болж байна. Үүнтэй холбогдуулан тус хөтөлбөрөөс Монгол Улсад үзүүлсэн тусламж, хамтын ажиллагааны талаар танилцууллаа.

Сүүлийн 30 жилийн хугацаанд 3500 гаруй монгол хүн Энэтхэгийн ITEC ба ICCR тэтгэлэгт хөтөлбөрт хамрагджээ. Үүнээс зөвхөн сүүлийн 3 жилд төрийн нарийн бичгийн дарга нар, нийт 12 хүн, мөн тухайн үеийн Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 18 Засаг дарга нар төрийн захиргааны сургалтад, ОБЕГ-ын 18 ажилтан Гамшгийн менежмент болон англи хэлний сургалтад хамрагдаж, Монгол Улсын Зэвсэгт хүчний 19 офицер, ГХЯ-ны 25 албан хаагч, Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн 35 ажилтан мэргэжилтэн ITEC хөтөлбөрийн хүрээнд Энэтхэгт богино болон урт хугацааны сургалтад хамрагдаад байна. Мөн Монголын 242  мэргэжилтэн сансрын шинжлэх ухаан, технологийн чиглэлээр тусгай сургалтын хөтөлбөрт хамрагдаж, хамрагдсан мэргэжилтнүүдийн тэн хагас нь эмэгтэйчүүд байв.

Жил бүр 5000 оюунтныг сургах Энэтхэгийн Атал Бихари Важпайн нэрэмжит Мэдээлэл, харилцаа холбооны технологи, аутсорсингийн сургалтын төвийг Улаанбаатар хотод барьж байгуулах гэрээг Монгол, Энэтхэгийн тал байгуулсан. Тус төвийн барилгын ажил энэ онд эхэлнэ.

Энэтхэг улсын 1.236 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл нь хөрш зэргэлдээ бус хөгжлийн түнш оронд хэрэгжүүлж буй хамгийн том хөгжлийн түншлэлийн тусламжийн төсөл юм. Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай, Дорноговь аймагт баригдаж буй тус үйлдвэр Монгол Улсын дотоодын хэрэгцээний 70 орчим хувийг хангах юм байна. 2019 оноос эхлэн энэхүү газрын тос боловсруулах үйлдвэрийн монгол инженер, мэргэжилтнүүдийг Энэтхэг улсад сургах зорилгоор жил бүр 40 тэтгэлэг хуваарилаад байна.

Эхний ээлжний 35 ажилтан албан хаагч 2020 оны 1 дүгээр сард сургалтаа дүүргээд эх орондоо ирсэн бол дараагийн ээлж 2021 оны 2 дугаар сарын 23-наас эхлэн онлайн горимоор сургалтад хамрагдахаар төлөвлөжээ.

Үүнээс гадна өнгөрсөн онд “COVID-19”-ийн цар тахлыг үл харгалзан, 20 сая ам.долларын өртөгтэй Атал Бихари Важпайн нэрэмжит Мэдээлэл, харилцаа холбооны технологи, аутсорсингийн сургалтын төвийг Улаанбаатар хотод барьж байгуулах гэрээг Монгол, Энэтхэгийн тал байгуулсан. Тус төвийн барилгын ажил энэ онд эхэлнэ. Энэ төв жил бүр 5000 залуучуудыг сургах хүчин чадалтай бөгөөд ITEC-ийн хөтөлбөртэй зэрэгцэн үйл ажиллагаагаа явуулах юм байна.

Тодруулга: Энэтхэг улсын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр ITEC  нь харилцан хамтын ажиллагаанд тулгуурлаж, дэлхий дахины хөгжилд хувь нэмрээ оруулан, өөрийн улсын нөөц, авьяас чадварыг бусад хөгжиж буй орнуудтай хуваалцах зорилготойгоор 1964 онд үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.