D аминдэм дутагдах үед илэрдэг онцгой шинж тэмдгүүдийг нэрлэжээ
Америкийн эм зүйч Сьюзи Коэн хувийн цахим хуудас дээрээ D аминдэмийн дутагдалд орсныг илтгэх онцгой шинж тэмдгүүдийг жагсаажээ.
Эдгээр шинж тэмдгүүдэд батга гарах, зүрхний хэм алдагдах, цусны даралт ихсэх, нулимс цийлэгнэх, ядрах, гэдэс хямрах, гэдэс дүүрэх, нүд хуурайших хам шинж илрэх, бие өвдөх, булчин сулрах, танин мэдэхүйн үйл ажиллагаа буурах, мэдрэлийн эмгэг, нүдний архаг өвчин буюу шар толбоны сөнөрөл, аутоиммун өвчин, цээж хэржигнэх, харшил хөдлөх, Lichen planus буюу арьс ба салст бүрхэвчэд нөлөөлдөг аутоиммун эмгэгүүд багтдаг байна.
Эмчид хандахдаа ямар шинж тэмдгүүд илэрч байгаагаа нарийн тодорхой тайлбарлахыг эм зүйч Сьюзи Коэн өвчтөнүүдэд уриалжээ.
“Шинж тэмдгүүдийн холбоо хамаарлыг ойлгохын тулд эмч нар бүх шинж тэмдгийг мэддэг байх хэрэгтэй. Ингэж байж зөв эмчилгээ болно. Өөрт илэрч буй бүх шинж тэмдгүүдээ илэрхийлэхэд санаа зовох асуудал байхгүй учир таныг D аминдэмийн дутагдалд орсон гэдгийг эмч анзаарч, юун түрүүнд эм тариа хэрэглэх жор бичихийн өмнө D аминдэм хэрэглэхийг зөвлөж магадгүй юм” хэмээн тэрбээр тайлбарласан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.