КОВИД-19 | Испанид анх удаагаа амиа алдсан тохиолдол бүртгэгдлээ

КОВИД-19 | Испанид анх удаагаа амиа алдсан тохиолдол бүртгэгдлээ

Испанийн Валенсиа хотод коронавирусний улмаас амиа алдсан анхны тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Амиа алдсан иргэн хоёрдугаар сарын 13-ны өдөр коронавирусээр оношлогдон Валенсиа хотын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Испанийн Эрүүл мэндийн яамнаас Валенсиа хотын захиргаанд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглох зөвлөмж хүргүүлсэн байна.

Дээрх зөвлөмжид энэ сарын 10-ны өдөр болох Аваргуудын лигийн Валенсиа-Аталанта болон энэ сарын 19-ны өдөр болох Европа лигийн Хетафе-Интер Милан клубийн тоглолт багтаж буй ажээ.

Испанид одоогоор 160 орчим хүн коронавирусний оноштой байгаа ч Баскийн өөртөө засах мужид вирус илэрсэн байж болзошгүй 100 гаруй хүнийг тусгаарлан эмчилж буй юм.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.