ЖДҮ-д олгосон зээл ДӨРВӨН их наяд төгрөг болжээ
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээл 2019 оны сүүлийн сарын байдлаар дөрвөн их наяд төгрөг болж, өмнөх сараас 1.7 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 634.6 тэрбум төгрөгөөр өсжээ. Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт олгосон зээлийг эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллаар нь авч үзвэл:
- 4.2 хувь нь хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуур
- 14.9 хувь нь боловсруулах үйлдвэрлэл
- 11.8 хувь нь барилга
- 32.1 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээ
- 9 хувь нь үйлчилгээ
- 28.0 хувь нь бусад салбар байна гэж Үндэсний статистикийн хорооны судалгаанд дурджээ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.