2021 Ford Mustang Mach-E4X

2021 Ford Mustang Mach-E4X

Америкийн “Ford” автомашин үйлдвэрлэгч компани 2020 оны дөрөвдүгээр улиралд алдагдал хүлээсэн хэдий ч цахилгаан хөдөлгүүртэй, автомат жолоодлоготой тээврийн хэрэгслүүдэд зориулах хөрөнгө оруулалтаа хоёр дахин нэмэгдүүлж, 29 тэрбум ам.долларт хүргэнэ гэдгээ пүрэв гарагт мэдэгджээ.

“Ford” тээврийн хэрэгслүүдээ цахилгаан хөдөлгүүртэй болгоход 2022 он гэхэд 11.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаа өмнө нь мэдэгдээд байсан бол хөрөнгө оруулалтаа ийнхүү хоёр дахин нэмэгдүүлж, зорилтдоо хүрэх хугацааг 2025 он хүртэл сунгажээ. Тодруулбал, автомат жолоодлоготой тээврийн хэрэгслүүдэд долоон тэрбум, цахилгаан хөдөлгүүртэй автомашинуудaд 22 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах ажээ.  

Дэлхийн автомашин үйлдвэрлэгч томоохон компаниуд бүрэн цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүдийг хөгжүүлэхэд түлхүү анхаарна гэдгээ өнгөрсөн оноос мэдэгдэж байгаа юм. Тухайлбал, “Daimler” 2022 он гэхэд бүх автомшиныхаа цахилгаан загварыг үйлдвэрлэхийг зорьж байгаагаа мэдэгдсэн билээ.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.