Солонгосын томоохон худалдааны төвүүд скоч хэрэглэхээ зогсооно

Солонгосын томоохон худалдааны төвүүд скоч хэрэглэхээ зогсооно
2020 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн Солонгосын томоохон худалдааны төвүүдийн худалдан авсан зүйлсээ хайрцаглан баглаж боодог хэсэгт скоч болон пластик боолтын хэрэглээг зогсоож байгаа ажээ. Учир нь скоч болон пластик эд зүйлс нь байгальд хортой учир байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах үүднээс энэ шийдвэрийг гаргасан байна. Солонгосын E-Mart, Lotte Mart, Home Plus зэрэг том худалдааны төвүүд он гарснаар цаашид худалдан авагчдын барааг хайрцаглахдаа скоч болон пластик боолт ашиглахгүй гэдгээ өнөөдөр /2019.12.31/мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.