Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеийнхээс 2,4 хувиар өсөв

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеийнхээс 2,4 хувиар өсөв

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны нэгдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 2,4 хувь, өмнөх сарынхаас 1,0 хувиар өслөө.

Үүнд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 8,4 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 5,1 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4,2, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 3,4, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 3,8 хувиар өссөн нь нөлөөлсөн ч орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 6,3 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 12,3 хувь), тээврийн бүлгийн үнэ 5,2 хувиар буурав.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ нэгдүгээр сард өмнөх сарынхаас нэг хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2,8 хувь ( мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 4,4 хувь), хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0,1, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 0,3, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 1,5 хувиар (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 2,3 хувь) өссөн нь нөөлөөлжээ.

Инфляцын түвшин өнгөрсөн сард улсын хэмжээнд 2,4 хувь гарсны 2,2 нэгж буюу 91,7 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсаныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.