АНУ-ын сансрын агентлаг НАСА сансрын судалгааны Персивиренс аппаратын Ангараг гараг дээр газардах үедээ хийсэн дүрс бичлэгийг олон нийтэд үзүүлсэн байна.
Ангараг гараг дээр хэрхэн газардсан бэ нэртэй богино хэмжээний дүрс бичлэгээр Персивиренс аппаратыг Ангарагын агаар мандал руу орсноос 230 секундийн дараа буюу Ангарагын гадаргуугаас дээш 11 км-ийн зайд байх үе болон тус гарагийн гадаргуу дээр шүхрээр буух хүртэлх үйл явцыг үзүүлжээ.
Уг аппаратын судалгаа дөнгөж эхэлж байгаа ч сансар судлалын түүхэн дэх хамгийн сайн дүрслэлүүдийг эх дэлхий рүү илгээгээд байна гэж НАСА-гийн судлаач онцолжээ. Ангараг гараг дээр эртний амьдрал байсан эсэх ул мөрийг судлах, дээж цуглуулах зорилготой энэхүү судалгааны аппарат энэ сарын 18-нд Ангараг дээр газардсан юм.
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.