Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Увсын зүүн, Завханы хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтайн нутаг, Ховд, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 7-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2020 оны гуравдугаар сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 13-18 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 градус, Монгол-Алтайн уулархаг нутгаар 5-10 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 4-9 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эгь-үүр голын хөндийгөөр 19-24 градус, Хангайн нурууны өвөр бэлээр 5-10 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутаг, Эгь-үүр голын хөндийгөөр 10-15 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 4-9 градус хүйтэн, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн, өдөртөө нутгийн хойд хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад хэсгээр 1-6 градус дулаан байна. ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 17-19 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 2-7 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 7-12 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 19-21 градус, бусад хэсгээр 10-12 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна. 2020 оны 03 дугаар сарын 08-наас 03 дугаар сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв |
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.