ХАМГИЙН САЙН НҮДНИЙ ДУСААЛГЫГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?
Нүдний дусаалга хэрэглэх хэрэгтэй, гэхдээ алийг нь сонгож авахаа мэдэхгүй байна уу? Эмийн сан эсвэл дэлгүүрүүдэд нүдэнд сайн гэх олон төрлийн нүдний дусаалганы сонголтууд байдаг. Улаалттай нүд, хуурайшилттай нүд, тэр ч байтугай нүдний салстын үрэвсэлд зориулсан нүдний дусаалга гэж байна. Тиймээс таны нүдэнд илэрч буй шинж тэмдэгт тохирсон нүдний дусаалгыг хэрхэн сонгох талаар бид мэдээлэл хүргэж байна.
НҮДНИЙ ДУСААЛГА, ХИЙМЭЛ НУЛИМС СОНГОХЫН ӨМНӨ АНХААРАХ ЗҮЙЛС
Нүдний дусаалга сонгохын өмнө хамгийн түрүүнд анхаарах зүйл бол та ямар шалтгааны улмаас нүдний дусаалга авч байна вэ? харшлаас үүдэлтэй нүдний салстны үрэвсэл, нүд улайх, торох эсвэл нүд хэтэрхий хуурайшаад байна уу гэдгээ нүдний эмчид үзүүлж, юунаас үүдэлтэй вэ? гэдэг оношийг тодруулсны дараа танд тохирсон нүдний дусаалгыг зөвлөдөг. Хэрэв таны нүд байнга хуурайшиж, улайж, ядарч байвал чийгшүүлэгч гелен дусаалгыг туршиж үзээрэй. Эдгээр дусаалгуудыг хэрэглэхдээ болгоомжтой хандаарай. Учир нь нүд бүрэлзэж болзошгүй тул ийм төрлийн дусаалгуудыг унтахаасаа өмнө хэрэглэдэг ба өглөө босоход таны нүд амраад зовуур нь буурсан байдаг.
Нүдний эмч нарийн хувьд хамгийн түрүүнд хиймэл нулимс хэрэглэхийг зөвлөдөг. Энэ нь бүхий л эмийн сангуудаар жоргүй олгогддог нүдний дусаалга юм. Хиймэл нулимс нь урт хугацаанд хэрэглэхэд аюулгүй төдийгүй, нүдний судсыг нарийсгахад хүргэх химийн бодис агуулаагүй мөн нүдний эвэрлэг бүрхүүлийг нөхөн төлжүүлэх, нүдний чийгшлийг барихад эерэгээр нөлөөлдөг.
ХУУРАЙШИЛТТАЙ, УЛАЙЛТТАЙ МӨН ЗАГАТНАСАН НҮДЭНД ЗОРИУЛСАН ДУСААЛГА
Хуурайшсан эсвэл улаалттай нүдэнд дусаалга хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Хүрээлэн буй орчин, дэлгэцийн хэт их хэрэглээ, хараагаа удаан хугацаанд ачаалалтай байлгах зэрэг хүчин зүйлс нь нүдийг хуурайшуулахад хүргэдэг. Тиймээс нүд чийгшүүлэх зориулалттай олон төрлийн нүдний дусаалга байдаг ч ихэвчлэн хиймэл нулимс хэрэглэх нь аюулгүй байдаг.
Архаг хуурайшилттай, нүдний загатнаанд бууруулах зорилгоор тусгайлан бүтээсэн олон төрлийн нүдний дусаалгууд байна. Харшлын урвал эсвэл шөнийн цагаар нүд загатнах, улайх тохиолдолд антигистамин болон бусад тусламжийн элемент бүхий нүдний дусаалгыг жоргүй эсвэл жортой авах боломжтой байдаг.
Эдгээр нүдний дусаалга нь улаалтыг арилгахаас гадна нүд загатнах, тоос, гэрийн тэжээвэр амьтдын ноосноос харшилж нулимс гоожихоос урьдчилан сэргийлдэг. Архаг хуурайшилт болон харшлаас үүдэлтэй нүдний загатнаанд нүдний дусаалга хэрэглэхдээ нүдний эмчтэй ярилцан ёстой байдаг.
НҮДНИЙ СУУРЬ ЭМГЭГИЙН ҮЕД ХЭРЭГЛЭХ НҮДНИЙ ДУСААЛГУУД
Pink Eye буюу нүдний салстын үрэвсэл нүдний ноцтой, халдварт өвчин тул яаралтай эмчилгээ шаардлагатай. Нүдний салстын үрэвслийг эмчлэхийн тулд та дур мэдэн нүдний дусаалга сонгож хэрэглээд төдийлөн үр дүнд хүрэхгүй. Тиймээс зайлшгүй нүдний эмчид хандан, эмчийн зөвлөмжийн дагуу нүдний дусаалгуудыг хэрэглээрэй. Нүдний ноцтой эмгэгийн хувьд шинж тэмдгийг арилгахад чиглэсэн нүдний дусаалга гэж мөн байдаг. Жишээлбэл, глауком буюу нүдний даралттай гэж оношлогдсон үед эмийн жороор өгсөн нүдний дусаалга нь нүдний даралтыг бууруулахад туслах зорилготой юм. Нүдний дусаалга хэрэглэдэг хүмүүсийн хувьд зөв дусааж хэрэглэх дадал нь чухал.
Та өдөр тутамдаа энгийн дусаалга сонгож хэрэглэсэн ч шинж тэмдэг нь арилахгүй бол нүдний эмчтэйгээ ярилцаж эмчийн зааврын дагуу жороор олгодог дусаалга сонирхож болно.
Тиймээс хамгийн эхлээд та өөрийн нүдэнд илэрч буй шинж тэмдэг, зовууруудыг анзаарч, нүдний эмчид хандан хадгалагч бодис агуулаагүй хиймэл нулимсыг сонгон хэрэглэхийг зөвлөж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.