Алтанбулаг боомтоор 552 зорчигч орж ирэв
Алтанбулаг боомтоор энэ сарын 6-7-нд 552 зорчигч Монгол Улсын хил нэвтэрчээ. Үүнээс 490 нь монгол, 62 нь гадаадын иргэн байсан талаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн онцгой комиссын дарга Ш.Оргил мэдээллээ.
Мөн энэ сарын 6-нд Алтанбулаг боомтоор 524 иргэн 243 тээврийн хэрэгсэлтэйгээр хил гарснаас 454 нь монгол, 70 нь гадаадын иргэн байжээ. Сүхбаатар боомтоор 306 дугаар галт тэрэг, 30 зорчигчтойгоор Сүхбаатар өртөөнд орж ирснээс 12 монгол, 18 гадаад зорчигч байсан байна. Японоос ОХУ-аар дамжин ирсэн нэг монгол иргэнийг ажиглалтад авч, Дархан-Уул аймгийн Онцгой комисст хүлээлгэн өгчээ.
Алтанбулаг-Улаанбаатарын авто замын Шаамар сумын Дулаанхааны дөрвөн зам, Баянгол, Сайхан сумдын хяналтын цэгээр 84 тээврийн хэрэгсэл 278 зорчигч нэвтэрчээ.
Улсын Онцгой комиссын гишүүн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү өчигдөр Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд оролцжээ. Энэ үеэр “Ковид-19” халдварын талаарх мэдээллийг өгч, урьдчилан сэргийлэх ажлаа сулруулахгүй байх талаар заавар, зөвлөмж өгсөн. Мөн Сэлэнгэ аймгийн Хилийн мэргэжлийн хяналтын албаны алба хаагчдад хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал, халдваргүйтгэлийн бодис, багаж төхөөрөмж, хилийн нэвтрэх цэгт зорчигчдын халуун хэмжих термокамер, сурталчилгааны материал зэрэг эд зүйлсийг хүлээлгэн өгсөн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.