ШУУД: PCR шинжилгээгээр 77 хүнээс коронавирус илэрчээ.

ШУУД: PCR шинжилгээгээр 77  хүнээс коронавирус илэрчээ.

ХӨСҮТ-ийн Албаны дарга Ж.Байгалмаа: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лаборториудад 13,206 шинжилгээ хийгдэж, 77 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 3153 боллоо. Бусад аймаг, орон нутагт өвчлөл бүртгэгдээгүй. Зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй. Дотоодын  халдвар 2634 боллоо. Нийт 2442 буюу 77 хувь нь эдгэрсэн байна. Сүүлийни 24 цагт 27 хүн эдгэрч, гэртээ гарлаа.

Шинээр батлагдсан тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. УБ хотын өвчлөл 2306 боллоо.

Нийт халдвар авсан 77 хүнээс 71 нь ойрын хавьтлаас илэрснийг задалбал 61 хүнээс анхны шинжилгээгээр, 10 хүнд хоёр дахь удаагийн шинжилгээгээр халдвар илэрлээ. Таван хүний халдварын эх уурхайг тодорхойлох ажил үргэлжилж байна.

Нэг шинэ голомт илэрсэн бөгөөд голомтын хавьтлуудыг илрүүлж, тусгаарлалтад авсан.

Халдварын эх уурхайг тодорхойлж байгаа таван хүний оршин суугаа байршлын хувьд СХД-ийн 33, 35, 36-р хороо, СБД-ийн 2-р хороо байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярайн эмэгтэйчүүдийн 2-р төвд нийт 696 хүн эмчлэгдэж байгаагаас 626 хүний биеийн байдал хөнгөн, 62 хүн хүндэвтэр, таван хүн хүнд, гурван хүн нэн хүнд байдалтай байна.

Энэ жилдээ Март-8, Цэргийн баярыг хамт олноороо тэмдэглэхгүй байхыг зөвлөе. Халдвараас сэргийлэх хамгийн энгийн арга бол амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих гэдгийг өдөр бүр сануулж хэлж байгаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.