С.Амарсайхан: Үзвэр үйлчилгээны байгууллагад хатуу хяналт тавихыг даалгалаа.

С.Амарсайхан: Үзвэр үйлчилгээны байгууллагад хатуу хяналт тавихыг даалгалаа.

УОК-ын шуурхай ажлын багийн өнөөдрийн хуралдааны үеэр, "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан тоглолт зохион байгуулж буй үзвэр, үйлчилгээний байгууллагад хатуу хяналт тавихыг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан холбогдох албаныханд даалгалаа.

Тэрбээр, "Засгийн газрын бодлогын хүрээнд бүх салбарын ажлыг хэвийн явуулах, тэдгээртэй холбоотой дэмжлэг, туслалцаа, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Харьцангуй бүх салбар хэвийн ажиллах бололцоо бүрдсэн. Боломжийг олгож байна гэдэг нь халдвар тархах эрсдэлийг хаа дуртай газраа бий болго гэсэн ойлголт биш. Тиймээс "Мартын-8"-ны хүрээнд тоглолт зохион байгуулж буй үзвэр үйлчилгээны байгууллагад хатуу хяналт тавь. Ямар нэгэн байдлаар тэнд эрсдэл гарах ёсгүй" хэмээв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.