PCR шинжилгээгээр 128 хүнээс коронавирус илэрлээ.

PCR шинжилгээгээр 128 хүнээс коронавирус илэрлээ.

Өнгөрсөн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр 128 хүнээс коронавирус илэрлээ.

Шинээр халдвартай нь батлагдсан иргэдийн 127 нь Улаанбаатар хотод, нэг нь энэ сарын 4-нд Будапештийн нислэгээр ирсэн хүний давтан шинжилгээнд коронавирус илэрчээ. Ингэснээр манай улсад коронавируст халдварын зөөвөрлөгдсөн тохиолдол 423 боллоо.   

ХӨСҮТ, ЗӨСҮТ болон дүүргүүдийн лаборатори, аймгуудад байгаа салбар лабораторид нийт 17 894 хүнд PCR шинжилгээ хийснээр нийт батлагдсан тохиолдол 3961, дотоодод халдар авсан хүний тоо 3430, Улаанбаатар хотын нийт өвчлөл 3085 болж байна. Сүүлийн 24 цагт 46 хүн эмнэлгээс гарч, нийт эдгэрсэн хүний тоо 3001 болов.

Шинээр халдвар авсан 128 хүнээс 122 нь ойрын хавьтал бөгөөд 112 хүнд эхний, 10 хүнд хоёр дахь шинжилгээгээр коронавирус илэрсэн бол таван хүний халдварын эх үүсвэрийг тодорохойлохоор ажиллаж байна.

Энэ таван хүн БЗД-ийн 5, СБД-ийн 11, СХД-ийн 7, ЧД-ийн 4 дүгээр хороонд амьдардаг аж. 
Завхан аймагт батлагдсан 4, Төв аймагт батлагдсан 15 тохиолдлын ойр хавьтлын бүх хүнийг тусгаарлан.

Одоогоор ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярайн эмэгтэйчүүдийн хоёрдугаар төв, Завхан, Төв аймагт нийт 943 хүн эмчлүүлж байгаагаас 872 хүний биеийн байдал хөнгөн, 63 хүн хүндэвтэр, 6 хүн хүнд, 2 хүн нэн хүнд байдалтай байна.

“Нийслэлд коронавируст халдварын тархалт эрчимтэй байгаа энэ үед хувь хүн нийгмийн харилцаагаа багасгаж, албан байгууллагууд дотоод зохион байгуулалт хийн байгууллага дээр биеэр ирж ажиллах ажилчдын тоог цөөрүүлж, цэвэрлэгээ агааржуулалтыг тогтмол хийж, халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримтлах хэрэгтэй”-г ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа 11.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр хэлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.