АНУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 500 давжээ

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 500 давжээ. Энэ тухай АНУ-ын өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдэгдсэнийг иш татан “CNN” телевиз мэдээлсэн байна.
Халдвар авсан хүмүүс дотор Хятадын Ухань хотоос болон “Diamond Princess” хөлөг онгоцноос нүүлгэн шилжүүлсэн АНУ-ын иргэд багтаж байгаа аж. Үүнээс гадна халдвар авсан АНУ-ын 21 иргэн “Grand Princess” хөлөг онгоцон дээр байгаа аж. Халдварын тохиолдлууд нийт 33 мужид бүртгэгдээд байна. Коронавирусний халдварын улмаас АНУ-д 21 хүн нас баржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.