Бид яагаад гэдсээ цэвэрлэх хэрэгтэй байдаг вэ?

Бид яагаад гэдсээ цэвэрлэх хэрэгтэй байдаг вэ?

Бүдүүн гэдэс нь шулуун гэдсэнд хуваагддаггүй шим тэжээлийн бодис, давс, амин дэмийг боловсруулах үүрэгтэй байдаг. Хэрвээ үйл ажиллагаа нь хэвийн явагдахгүй байвал бүдүүн гэдсэнд хорт бодисууд хуримтлагдаж эхэлдэг байна. Энэ нь гэдэс хөөх, өтгөн хатах, гэдэсний түгжрэл үүсэх, жин нэмэх, ядрах, толгой өвдөх гэх мэт олон өвчний шалтгаан болдог.

Мөн гэдэсний хэвийн үйл ажиллагаа алдагдахад буруу хооллолт, элдэв хадгалагч, будагч бодисуудтай хүнсний бүтээгдэхүүн нөлөөлдөг. Харин та бүдүүн гэдсээ цэвэрлэснээр хорт бодисуудыг биеээсээ зайлуулж, амин дэм, шим тэжээлийн бодисуудыг хэвийн боловсруулж чаддаг болох бөгөөд бие тань хөнгөрч, илүү эрч хүчтэй болох болно. Энэхүү нийтлэлд гэрийн нөхцөлд, хялбар аргаар гэдсээ цэвэрлэж болох аргуудыг танилцууъя.

1. Ус 

Ус нь өөхийг задалж, бодисын солилцоог эрчимжүүлж, биеэс хорт бодисуудыг гадагшлуулдаг. Гэдэс цэвэрлэх хамгийн шилдэг бөгөөд энгийн арга бол өглөө босоод 10-12 аяга бүлээн ус уух юм.

2.Алимны шүүс

Алимыг байнга хэрэглэх нь биед хорт бодис хуримтлагдахаас сэргийлж, элгийг хамгаалан, биеийг цэвэршүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Алимаар хэрхэн гэдсээ цэвэрлэх вэ?

  • Өглөө өлөн элгэн дээрээ 1 аяга цэвэр алимны шүүс уух.
  • 30 минутын дараа 1 аяга цэвэр ус ууна. 

3 өдөр үүнийг хэрэгжүүлэхэд гэдэс маш сайн цэвэрлэгддэг. Мөн алимыг хар чавганы шүүсээр орлуулж болно. Энэ аргыг хэрэгжүүлэх үед ходоод гэдэс бага зэрэг эмзэг болох тул  буруу хооллолтоос зайлсхийгээрэй. 

3.Нимбэгний шүүс

Нимбэг нь С витаминаар баялаг, антиоксидант үйлчилгээтэй бөгөөд хоол боловсруулах үйл явцад эерэг нөлөө үзүүлдэг байна. Нимбэгээр гэдсээ цэвэрлэхдээ дараах аргыг хэрэглээрэй:

  • Нэг аяга бүлээн усанд нимбэг, чимх далайн давс, нэг халбага зөгийн балыг нэмж хутгаад, өглөө өлөн элгэн дээрээ уугаарай. Энь ходоод, гэдсийг цэвэрлэх үйлчилгээтэй төдийгүй арьсыг гэрэлтсэн, толигор болгох болно. 
  • 2 халбага нимбэгний шүүсийг нэг аяга алимны шүүсэнд хийж, өдөрт 3-4 удаа бага багаар ууснаар бүдүүн гэдсэн дэх хорт бодисуудыг гадагшлуулна.   

4.Ногооны шүүс

Гэдсээ цэвэрлэхийн тулд ядаж нэг, хоёр өдөр шарсан, хайрсан хоолноос татгалзах хэрэгтэй юм. Харин эдгээр хоолны оронд шинэхэн ногооны шүүсийг өдөрт хэд хэдэн удаа уугаарай. Ялангуяа ногоон өнгөтэй хүнсний ногоонд хлорофил ихээр агуулдагддаг бөгөөд энэ нь биеэс хорт бодисыг гадагшлуулахад тусладаг.

Мөн хүнсний ногоонд агуулагддаг амин дэм, эрдэс бодис, амин хүчил, энзим зэрэг нь таныг биеийг эрүүл, эрч хүчтэй байлгахад туслах болно. Та ногооны шүүс бэлтгэхдээ лууван, хүрэн манжин, эрдэнэ шиш, хулуу, бууцай, байцай гэх мэт ногоог холигчид хийн хэрэглээрэй. 

5.Эслэгээр баялаг хоол хүнс

Эслэг нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, биеэс хорт бодисыг гадагшлуулдаг. Эслэг ихээр хэрэглэхийн тулд хоол хүнсэндээ артишок, ногоон цэцэгт байцай, вандуй, амуу тариа, бүхэл үрийн гурил, самар, шош, буурцаг гэх мэт хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглээрэй. 

6.Тараг

 

Тараг нь бие махбодод хэрэгцээтэй бичил биетийг дэмждэг "пробиотик" хүнсний бүтээгдэхүүн бөгөөд энэ нь гэдэсний үйл ажиллагааг сайжруулж, халдварт өвчинтэй тэмцдэг. Цэвэр тарганд алим, лайм, гадил гэх мэт жимс нэмж, хэрэглэж болно. 

Эдгээр энгийн аргуудыг ашиглан гэдсээ цэвэрлэж, элдэв өвчнөөс сэргийлээрэй!

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.