БНСУ хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 542-оор нэмэгдэж нийт 110,688-д хүрэв.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 09:30 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 04 дүгээр сарын 13-ны 00.00 цагийн байдлаар 542-оор нэмэгдэж нийт 110,688-д хүрэв. Шинээр илэрсэн 542 тохиолдлын 14 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн. Нийт 101,332 (+528) иргэн эдгэрсэн бол 1,775 (+5) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 8,200,519 (+47736) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 8,004,247 (+56858) иргэний хариу сөрөг гарч 85,584 (-9664) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 7,581 (+9) иргэн байна. Корона вируст халдвараас урьчилан сэргийлэх тарилгын эхний тунг 37785 хүн хийлгэж 1,195,342-д, хоёр дахь тунг 25 хүн хийлгэж 60,557-д тус тус хүрэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.