Иргэн Б.Сүндэръяа ЦЕГ-т албан ёсоор гомдол гаргаж, мэдээлэл хийлээ.

Иргэн Б.Сүндэръяа ЦЕГ-т албан ёсоор гомдол гаргаж, мэдээлэл хийлээ.

Иргэн Б.Сүндэрьяа буюу Сүнээ хүчирхийллийн хэргийн асуудлаар Цагдаагийн ерөнхий газарт гомдол гаргахаар өмгөөлөгчийн хамт ирлээ. Үйл явдлыг шууд дамжуулж байна.

Б.Сүндэръяа "Би анх 2019 онд Ц.Анандбазар гишүүнтэй танилцсан. Түүнээс өмнө манай найзаар дамжуулан надтай уулзуулж өгөхийг хүссэн юм байна лээ. Би өнөөдөр энэ өргөдлийг өгөөд зогсохгүй цаашид ч олон өргөдөл өгнө. Тэр бүрийг олон нийтэд зарлах боломжгүй байгаа тул хуулийн байгууллагад хандсан өргөдөл дээрээ тодорхой бичнэ. 

УИХ-ын Ц.Анандбазар гишүүнтэй холбоотойгоор надтай 1000 гаруй эмэгтэй холбогдсон. Ийм зүйл болно гэж төсөөлөөгүй байсан. Өмнө нь намайг сүрдүүлдэг байсан бол одоо тохиролцохыг санал болгож байгаа. Би хэзээ ч тохиролцохгүй. 2020 оны сонгуулиар миний амьдралыг юу ч үгүй болтол эргүүлсэн. Надад бүх нотлох баримт бий" гэж сэтгүүлчдэд ярилцлага өглөө. 

Харин түүний өмгөөлөгч "УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбогдуулан гурван удаагийн үйлдлээр нь гомдол гаргаж байна. Хууль хүн бүхэнд тэгш үйлчлэх ёстой. Эдгээр гомдол нь зөвхөн Б.Сүндэръяад хамаатай асуудал биш тул хуулийн байгууллага үнэн зөвөөр шийдвэрлээсэй гэж хүсэж байна. Хуулийн байгууллагаас хамгаалалт хүсэж байна" гэж мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Жүжигчин Амгаланбаатар КОВИД-19 туссан хэдий ч мэдээлэл өглөө. 2021-03-29

Б. Ууганбаяр, Б. Жагар Суллагдаж Шүүхээр ороод гараад ирлээ. 2021-04-04

Н.Номтойбаяр: Сураггүй болсон шудрага ёс, шуналгүй, өсгүй, ёс зүйт улстөрөөр маш их цангаж байна. 2021-04-06

Иргэн Б.Сүндэръяа мэдээлэл хийлээ 2021-04-12

Б.Жаргалсайхан: Н.Алтанхуяг энэ мэдэгдлээ батлах ёстой. 2021-04-14

Иргэн Б.Сүндэръяа ЦЕГ-т албан ёсоор гомдол гаргаж, мэдээлэл хийлээ. 2021-04-14

Г.Уянга: Анандбазар төрийн ордон доторх цор ганц новш нь биш шүү дээ! 2021-04-14

Enkh-Amar Songino: ИНГЭЖ БОЛДОГ ЮМУУ 2021-04-15

Иргэд хандив цуглуулж сумын эрүүл мэндийн төвдөө түргэний шинэ машин авч өгчээ. 2021-04-16

Зандаахүү Энхболд: Үндсэн хуулийн цэц түүхэндээ анх удаа Үндсэн хуулиа өөрийг нь зөрчиж шийдвэр гаргалаа 2021-04-17

М.НАРАНТУЯА: MeTooMongolia Хөдөлгөөний тухайд зарим нэг зүйлийг ялгаж салгахыг хүсэх тухай 2021-04-17