БНСУ-ийн шинэ ерөнхий сайдаар Ким Бу Гём сайдыг томилов.
Өчигдөр 16 нд БНСУ –ийн ерөнхийлөгч Мүн Жэ Ин нь Төрийн захиргаа, аюулгүй байдлын сайд Ким Бу Гёмыг ерөнхий сайдаар томилжээ.
Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нь мөн улсын зам тээврийн яам, Худалдаа аж үйлдвэр яам, Шинжлэх ухаан мэдээлэл технологийн яам, Хөдөлмөр яам, Хөдөө аж ахуй яам зэрэг таван яамыг өөрчилж шинэчлэлт хийжээ.
Нэр дэвшигч Ким Бу Гём өмнө нь Ардчилсан Намын 4-р Үндэсний Ассамблейн гишүүн байсан бөгөөд , ерөнхийлөгч Мүн Жэ Иний засаг захиргааны анхны Төрийн захиргаа, аюулгүй байдлын сайдаар ажиллаж байжээ.
Эх сурвалж : Yonhap news
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.