Б.Жаргалсайхан: “НЭГ БҮДРЭХЭЭР ДОЛОО БҮДЭРНЭ”...
“НЭГ БҮДРЭХЭЭР ДОЛОО БҮДЭРНЭ”...
Улс төрийн намыг эрх баригч, албан тушаалтан татан буулгадаг бол АН-ыг хэд хэдэн удаа, МАН-ыг ч гэсэн 1990 оноос эхлээд гурав лав буулгачихсан байгаа л даа. Албан тушаалтан буулгадаггүй учраас өнөөдөр 30 гаруй нам бий болчихоод байгаа юм. Намын гишүүд олонхиороо хүсвэл Удирдах зөвлөл ч юм уу, Их хурлаараа хэлэлцээд татан буулгах шийдвээр шүүхэд гаргах дүрэмтэй. Намыг татан буулгах гол шалтгаан бол бусад улс орон руу халдан түрэмгийлсэн, бүрэн бүтэн байдлын эсрэг (Бусад улсын шүү) үйл ажиллагаа явуулсан, шашны болон фашист хэлбэрт шилжсэн бол Улсын дээд шүүхэд хандан шийдвэр гаргуулан бүртгэлээс хасуулна гэсэн үг.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг татан буулгах зарлиг гаргасан байна лээ. Ерөнхийдөө бол тэдний найр дээр агсам тавьсан хэрэг юм. Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах, иргэдээ яс үндсээр гадуурхсан гэж үзвэл татан буулгана. Монгол Улсын тухайд дарангуйлал тогтоогүй, төрийн эргэлт гараагүй учраас нэг намаа нөгөөх нь татан буулгах бололцоо бараг байхгүй. Харин дотоод зөрчлөөсөө болоод намаа гурав, дөрөв хуваадаг сургамжит үйл явдлууд өнөө хэр үргэлжилсээр байгаа билээ.
Сүүлийн үед улс төрийн намыг татан буулгая, ганц хүнтэй компанийн нам байна гэж ярьдаг нөхдүүд олширсон байна лээ. Энэ намууд бусад улс орон руу довтлоод ч юм уу, буруу суртал ухуулга хийгээд байна уу. Яахав дээ улс төрийн идэвхитэй иргэд нийлж нэгдээд нам байгуулаад сонгууль энэ тэрд сонирхлоороо ороод мөнгөө үрээд явж л байг л дээ. Хоёр бөх барилдаж байснаас 200 хүн үзэж тараг л дээ. Х.Баттулгын хувьд “Нэг бүдрэхээр долоо бүдэрнэ” гэдэг шиг утга учир муутай, үндэслэл муутай зарлиг гаргачих шиг боллоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.