Шадар сайд С.Амарсайхан вакцинжуулах ажлын байрны хэвийн ажиллах чадамжтай эсэхийг шалгаж байна.
КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 50.400 тун АстраЗенека, БНХАУ-аас нийт 600 мянган тун Вероселл вакцин татан авахаас эхний ээлжийн 300 мянган тун вакциныг өнөөдөр хүлээн аваад байна.
Маргаашнаас /2021.04.23/ нийслэлийн хэмжээнд 120 суурин цэг, явуулын 40 цэг нийт 160 цэгээр вакцинжуулалтыг эрчимжүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчдыг вакцинжуулж эхэлсэн бол 50-аас дээш насны иргэдийг вакцинд хамруулж, өдөрт 60 мянган иргэнийг вакцинжуулахаар төлөвлөлөө.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.