ӨВӨРХАНГАЙ: Арвайхээр суманд 3 хоног хатуу хөл хорио тогтооно.

ӨВӨРХАНГАЙ: Арвайхээр суманд 3 хоног хатуу хөл хорио тогтооно.

Арвайхээр суманд гурав хоног хатуу хөл хорио тогтоох шийдвэр гарлаа.

Өвөрхангай аймгийн Онцгой комисс цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өчигдөр /2021.04.23/ 21.30 цагт цахимаар хуралдлаа. Аймгийн төвд халдварын хүрээ нэмэгдэж байгаатай холбогдуулан 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 06.00 цагаас эхлэн 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 22.00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэлээ.

Энэ хугацаанд:

Хүнсний дэлгүүрүүд түгээлтээр үйлчилнэ

/ Хуваарийг эргэж мэдээлнэ/

Эмийн сан хүргэлтээр үйлчилнэ. /Хуваарийг эргэж мэдээлнэ/

Ус түгээх цэг ажиллана./Гэр бүлийн гишүүдээс зөвхөн нэг иргэн усанд явна/

Төрийн байгууллагууд ажиллахгүй

Сумдаас эмч, мэргэжилтнүүдийг тоог нэмэгдүүлж, хавьтлуудыг тогтоох, шинжилгээ авах ажлыг эрчимжүүлнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.