Танд В12 амин дэм дутаж байгааг анхааруулж буй 3 шинж
Доорх шинжүүд таны биед илэрвэл та В12 амин дэмээр дутаж таны цусны эргэлт болон мэдрэлийн системд өөрчлөлт орсон. Цаашлаад тархи хатангирших аюултай гэдгийг эмч нар анхааруулжээ.
Витамин В12 хүний эрүүл мэндэд маш чухал амин дэм ялангуяа цусны эс, мэдрэлийн системд энэ төрлийн амин дэм чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Доорх шинжүүд таны биед илэрвэл та В12 амин дэмээр дутаж таны цусны эргэлт болон мэдрэлийн системд өөрчлөлт орсон. Цаашлаад тархи хатангирших аюултай гэдгийг эмч нар анхааруулжээ.
Ядарч сульдах нь эхний шинж тэмдэг
Ядрах, сульдах, арьс салст цусгүйдэх, ажлын чадамж буурах, толгой өвдөх, дотор муухайрах, даралт буурах, толгой эргэх, залгихад хүндрэлтэй болох, хэвлийгээр өвдөж байгаа нь таны бие В12 амин дэм нэхэж байна гэсэн үг.
Хөлийн тавхай өвдөнө
Хөлийн тавхай, ул өвдөж, алхах гишгэхэд хүндрэлтэй болсоор байгаа бол таны биед нэн шаардлагатай В12 витамин дутагдаж байна гэсэн үг. Тус витамин нь зөгийн бал загас, тахиа, сүү, цагаан идээнд түлхүү агуулагддаг байна. Тэгэхээр энэ төрлийн хүнс түлхүү хэрэглээрэй.
Хөдөлгөөн удааширна
Биеийн хөдөлгөөн удааширч, үе мөч гацах, алхах, гүйх зэрэгт хүндрэл учирч байгаа бол танд Е, В12 витамин дутагдаж буйн шинж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.