БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 775-аар нэмэгдэж нийт 120,673-д хүрэв.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 09:30 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 04 дүгээр сарын 28-ны 00.00 цагийн байдлаар 775-аар нэмэгдэж нийт 120,673-д хүрэв. Шинээр илэрсэн 775 тохиолдлын 21 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн. Нийт 110,248 (+553) иргэн эдгэрсэн бол 1,821 (+1) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 8,766,498 (+44889) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 8,568,659 (+43456) иргэний хариу сөрөг гарч 77,166 (+658) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 8,604 (+221) иргэн байна. Корона вируст халдвараас урьчилан сэргийлэх тарилгын эхний тарилгад 175,794 хүн хамрагдаж нийт 2,586,769, хоёрдугаар тарилгад 21,776 хүн хамрагдаж нийт 148,282-д тус тус хүрэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.