Израил аялал жуулчлалыг сэргээх хөтөлбөрөө танилцуулжээ

Израил коронавирусний халдварын улмаас ихээхэн хохирол амссан аялал жуулчлалын салбараа сэргээн дэмжих хөтөлбөрөө лхагва гарагт танилцууллаа.

Үүнд жуулчдыг татах олон улсын сурталчилгааны кампанит ажил өрнүүлэх, соёл, спортын үйл ажиллагаа зохион байгуулах зэргийг тусгажээ. Мөн Улаан тэнгисийн эргийн Эйлат хотын чиглэлийн олон улсын нислэгүүдийг сэргээх ажээ.

Израил ирэх тавдугаар сарын 23-наас вакцин хийлгэсэн бүлэг жуулчдыг хүлээн авч эхэлнэ гэдгээ энэ сарын эхээр мэдэгдээд байсан юм.

Цар тахлын улмаас Израилд энэ оны эхний хоёр сарын хугацаанд ирсэн гадаадын жуулчдын тоо өмнөх оны мөн үеийнхээс 98.5 хувиар буурсныг Статистикийн товчооны мэдээлэл харуулсан байна.

Тодруулбал, энэ оны 1, 2 дугаар сард 9900 жуулчин ирсэн бол энэ үзүүлэлт 2020 оны мөн үед буюу цар тахал дэгдэхээс өмнөхөн 652 400 байжээ.

“Энэхүү хөтөлбөр нь аялал жуулчлалын салбараас гадна улсын эдийн засгийг сэргээх өсөлтийн хөдөлгүүр болно” гэж Аялал жуулчлалын сайд Орит Фаркаш-Хакоэн мэдэгджээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.