Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр газардах хуваарьтай байна.

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр Франкфуртээс хөөрч, маргааш өглөөний 06:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 157 иргэн ирэх бөгөөд иргэдийг “Парк”, “Новотел”, “Тайж”, “Мөнх хустай”, “Кемпински”, “Туушин” зочид буудалд тусгаарлана.
Гадаадаас ирсэн иргэд 7 хоног тусгаарлан ажиглах байранд 7 хоног гэртээ тусгаарлагдана. Мөн вакцины 1,2 тун буюу бүрэн тундаа хамрагдаад 14 хоног болсон иргэд тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдахгүй, гэртээ 7 хоног тусгаарлах журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.