Өлөн элгэн дээрээ ус уухын ач тус

Өлөн элгэн дээрээ ус уухын ач тус

Хүний биеийн ихэнх хэсгийг буюу 70 хувийг ус бүрдүүлдэг. Тиймдээ ч бид өдөр бүр усыг их хэмжээгээр ууж, бие эрхтэнээ эрүүлжүүлж байх хэрэгтэй юм. Та өдөрт хангалттай хэмжээний ус ууснаар элдэв өвчнөөс сэргийлж, эрүүл саруул, урт удаан амьдрах боломжтой. Хүний биед ус дутагдсаны улмаас таргалах, өвчлөх, сульдах гэх мэт сөрөг нөлөө илэрдэг байна. 

Өглөө сэрэнгүүтээ шүд, нүүрээ угаалгүйгээр шууд ус ууж эхлэх хэрэгтэй шүү. 150 мл усыг 10 минутын зайтай 4 удаагийн давтамжтай угсруулан уугаарай. Ус ууснаас хойш 45 минутын турш юм идэх хэрэггүй. Харин хоол идэхээс 30 минутын өмнө, эсвэл хоол идсэнээс 2 цагийн дараа дахин ус ууж болно.

Өлөн элгэн дээрээ уусан ус таны биеэс хорт бодисыг гадагшлуулаад зогсохгүй, өтгөн хаталтын эсрэг хамгийн үр дүнтэйд тооцогдоно. Мөн бодисын солилцоог сайжруулж, цусны даралтыг бууруулах, гэдэсний өвчлөлүүдийг эмчлэх боломжтой гэнэ шүү. 

Ус уух нь булчингийн эсийн үйл ажиллагааг идэвхжүүлж, шинэ цусны эсүүдийг бий болгодог байна. Хоол шингэх үйл явц муудсанаар гэдэсний хүчлийн хэмжээ ихэсч, дотор эвгүйрэх, таргалах зэрэг асуудлууд үүсдэг. Харин өлөн элгэн дээрээ ус ууснаар ходоодны хүчлийг намдаана. Мөн сарын тэмдэг ирсэн үед нуруу болон сав орчмоор өвддөг бөгөөд ус ууснаар эдгээр өвдөлт намддаг гэж үздэг. 

Хүний биед ус дутагдсанаар арьс үрчлээтэж, хуурайшиж эхэлдэг төдийгүй уруул хатаж гоо сайхан байдлаа алддаг юм. Харин та өглөө бүр ус ууж хэвшвэл арьс тань зөөлөн, толигор, чийглэг, эрүүл болно.

Бие дэх усны хэмжээ багассанаар үс хуурайшиж, хагтдаг тухай та сонссон уу. Ус тэгэхээр бидний биед асар их хэрэгтэй байх нь. Өлөн элгэн дээрээ ус ууснаар эрүүл, гялалзсан үстэй болно. Түүнчлэн өглөө бүр өлөн элгэн дээрээ ус уух нь тунгалагийн тогтолцоог дэмжиж, дархлааны системийг сайжруулах тустай. 

Хүний биеийн дархлааны систем бат бөх, хүчтэй байх тусам гадны биетүүдээс бие махбодыг хамгаалж, эрүүл, аюулгүй оршин тогтнох нөхцөлийг бүрдүүлнэ. Тийм учраас л дэлхий нийтийн хамраад байгаа "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд өдөрт 8-10 аяга халуун бүлээн ус уухыг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм.   

Эрүүл мэндээ хамгаалахыг хүсч байгаа хүн бүхэн өлөн элгэн дээрээ ус уухыг дадал болгож хэвшээрэй. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.