Дэлхийн хамгийн томд тооцогддог “Stratolaunch” нисэх онгоц хоёр дахь нислэгээ хийлээ.
Дэлхийн хамгийн томд тооцогддог “Stratolaunch” нисэх онгоц хоёр дахь нислэгээ хийжээ. Үүнийг нотлох дүрс бичлэг "Twitter" сүлжээнд нийтлэгдсэн байна.
Нисэх онгоц Калифорни муж улсын Мохаве цөл дэх сансрын буудлаас хөөрсөн байна. Нислэг туршилтынх байсан бөгөөд амжилттай болжээ. Ямар зорилгоор нисгэсэн нь тодорхойгүй байна.
Эргэн сануулахад, “Stratolaunch” нисэх онгоц анхны нислэгээ 2019 оны дөрөвдүгээр сард хийсэн юм. Уг нисэх онгоцыг Америкийн “Stratolaunch Systems” компани “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Пол Аллентай хамтран бүтээжээ.
“Stratolaunch” нь 117 метр урт далавчаар холбогдсон 72 метртэй хоёр их биетэй бөгөөд “Pratt&Whitney” компанийн зургаан хөдөлгүүр суурилуулжээ. “Pratt&Whitney” нь цэргийн болон иргэний зориулалттай нисэх онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэгч Америкийн компани юм.
“Stratolaunch”-ийг анхандаа зөөгч пуужинг хөөргөх талбайд хүргэх зориулалтаар бүтээжээ. Гэвч Пол Алленыг нас барсны дараа “Stratolaunch Systems” компани пуужин хөөргөх зориулалтаар хөгжүүлэхээ больсон байна. Компанийн шинэ удирдлагууд уг нисэх онгоцыг Пентагоны ашиг сонирхолд нийцүүлэн дуунаас хэт хурдан технологийн туршилтад ашиглахаар шийджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.