АНУ-д төрөлт буурчээ.
АНУ-д зургаа дахь жилдээ дараалан төрөлтийн түвшин буурч, өнгөрсөн онд шинээр төрсөн хүүхдийн тоо 1979 оноос хойших хамгийн муу үзүүлэлт болжээ.
АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн Үндэсний эрүүл мэндийн статистикийн төвийн мэдээлснээр, 2020 онд тус улсад 3.6 сая хүүхэд шинээр мэндэлсэн нь өмнөх жилийн үзүүлэлттэй харьцуулахад 4 хувиар буурсан байна.
Бууралт АНУ-ын бүх үндэстэн угсаатны дунд ажиглагдсаныг судалгаа харуулжээ. Ийм хандлага АНУ-д төдийгүй дэлхий дахинаа ажиглагдаж буй бөгөөд коронавирусний цар тахлын улмаас улам нэмэгдэх болсон гэж шинжээчид үзэж байна.
Хүн ам зүйчид төрөлтийн ерөнхий коэффициентийг судалж, амьд төрсөн хүүхдийн тоог төрөх насны буюу 15-44 насны эмэгтэйчүүдийн тоотой харьцуулжээ.
Өнгөрсөн онд 1000 эмэгтэй тутамд 36 төрөлт ноогдож байсан нь төрөлтийн тоон үзүүлэлтийг бүртгэж эхэлснээс хойших хамгийн сул бөгөөд 1960-аад оныхоос хоёр дахин бага үзүүлэлт болжээ.
Тодруулбал, цагаан, өнгөт арьстнууд болон латин гаралтай эмэгтэйчүүдийн төрөлт 4 хувиар, ази эмэгтэйчүүдийнх 9 хувиар, Хавай болон Номхон далайн арлуудын оршин суугчдынх 3 хувиар, Америкийн уугуул болон Аляскийн уугуул оршин суугчдынх 7 хувиар тус бүр буурсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.