А.Гылымхан: Баян-Өлгийд сум, хот хоорондын хөдөлгөөний ХОРИГЛОЛОО

А.Гылымхан: Баян-Өлгийд сум, хот хоорондын хөдөлгөөний ХОРИГЛОЛОО

Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан “СOVID-19” халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл хийлээ.


Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан “Нэгдүгээр сарын 27-ноос хойш Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрүүдийг орон нутагтаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд аймгийн Онцгой комиссын хуралдааныг 11, Шуурхай штабын хуралдааныг 16 удаа хуралдуулан ажиллалаа. Эмнэлэг, онцгой, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагын ажилтнууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. 

Манай аймагт дөрвөн газар тусгаарлах байр ажиллаж байна. Нийт 192 хүнийг тусгаарласан. Засгийн газартай өнөөдөр видео хурал хийж, зарим асуудлыг шийдвэрлэлээ.

Мөн дээрх иргэдээс гадна Казахстанаас ирсэн иргэдийг гэрт нь тусгаарлах арга хэмжээ авсан.

Өнгөрсөн хугацаанд манай аймагт дөрвөн удаагийн сэжигтэй тохиолдол гарсан. Гэхдээ бүгд шинжилгээгээг халдвар илрээгүй. Хамгийн сүүлд Казахстанаас ирсэн нэг оюутны шинжилгээний хариу өнөөдөр сөрөг гарлаа.

Баян-Өлгий аймаг нь хамгийн эрсдэлтэй бүсэд орж байна. Учир нь ОХУ, Какахстанаас олон оюутнууд, иргэд орж ирдэг. Өнөөдөр гэхэд 200 гаруй иргэн ирлээ. Иймд урьдчилан сэргийлэх зорилгоор сум, хот хоорондын хөдөлгөөнийг хорьсон. Саяны сэжигтэй тохиолдлын /Казахстанаас ирсэн оюутан/ давтан шинжилгээ гарсны дараа хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэх асуудал яригдана” гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.