1000 ширхэг амны хаалтыг аймгийн Онцгой комисст хандивлав

1000 ширхэг амны хаалтыг аймгийн Онцгой комисст хандивлав
Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд мөнгөн болон эд материалын хандивыг аймгийн Онцгой комисст ирүүлсээр байна.

Сүүлийн хоёр өдрийн байдлаар Ц.Баатархүү захиралтай “ӨНДӨРВАТТ” компани 1 сая төгрөг, “Ач буян трэйвел” компани 1 сая 150 мянган төгрөг, Н.Энхбаяр захиралтай “Батмөнгөн хайрханкомпани 1 сая төгрөг, “Боршоо хүдэнкомпани 1 сая төгрөг тус тус аймгийн Онцгой комисст хандивлаад байна.

Үүнээс гадна “Төгс хурц консалтинг болон "Сонор мэлмий" компанийн зүгээс 1000 ширхэг амны хаалтыг аймгийн Онцгой комисст өнөөдөр гардуулан өглөө.

Ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө сэтгэл гарган ажиллаж буй дээрх хамт олонд аймгийн удирдлагууд талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүссэн юм.

Хандив өгөх иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд Увс аймгийн Онцгой байдлын газрын нэмэлт санхүүжилтийн 100150031401 тоот данс руу мөнгөө шилжүүлэх, эсвэл эд материалын хандив, мөнгө тушаасан баримт зэргээ аймгийн Онцгой байдлын газарт байрлах Шуурхай штабд хүлээлгэн өгөх боломжтой байна.  

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.