Ерөнхий консул Ч.Куланда Тусгаарлах байрнаас ЗУРВАС бичлээ

Ерөнхий консул Ч.Куланда Тусгаарлах байрнаас ЗУРВАС бичлээ

Монгол Улсаас Осака хотноо суугаа Ерөнхий Консул Ч.Куланда энэ сарын 17-ны өдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж, журмын дагуу тусгаарлагдсан юм. Тэрбээр Тусгаарлах байрны нөхцөл байдлын талаар өөрийн сэтгэгдлээ бичсэнийг уншигчдадаа хуваалцаж байна. Жич: Хувь хүний сэтгэгдэл тул редакцийн засвар хийгээгүй болно.


ТУСГААРЛАХ БАЙР

Уулан дундах (цонхоор уулнаас өөр харагдах зүйлгүй) тусгаарлах байранд ирээд 4 дахь өглөөг угтаж байна. Онгоцноос буугаад автобусанд шилжиж суунгуутаа өөрийн эрхгүй тэнхээгүй болчих шиг болсон. Тэгсэн мөртлөа шийр зааж, автобусанд голдуу ахмад насныхан байсныг л анзаарааский. Автобусны урьд цагдаагийн машин!! Онгоцонд цурам хийгээгүй болоод ч тэр үү автуусны найгалтанд жаахан зүүрмэглэмэр болж. Хоноглох газраа хүрчээ. 

Битүү цагаан тоноглолтой хүмүүс угтаж байна. “Нэр дуудна. Нэрсийн дагуу буугаарай” гэнэ. Гэвч настангууд шууд босоод суудлын голоор таг зогсчихов. Автобусан дотор наашаа ч үгүй, цаашаа ч үгүй түгжрээский. Нэр нь дуудагдсан хүн тэдний хажуугаар зөрөх боломжгүй, тэг зогсолт!! Хүлээн авч буй тал “Суудалдаа суугаарай, нэр дуудахаар бууж ирээрэй”. No шүү, зөрүүд хөгшчүүл “бууж өгсөнгүй”. 20 орчим минут болсны дараа хүлээн авагч тал аргагүй байдалтай эвлэрч, “Таны нэр хэн билээ” гэж хүмүүсийг буулгаж эхлэв. Журам ёсоор явагдаагүй нь улмаас нилээн хүлээлт үүсэв. Буулаа, газар гишгэлээ. Тусгаарлах байранд нэвтэрлээ. Тосч авсан бүсгүйчүүд “одоо та маскаа авч болно”. Бурхан минь, юу гэсэн бэ! Би итгэж ядан дахин дахин тодруулав. “Болноо, одоо та маскаа авч болно” гэж бүсгүйчүүд нийлж байгаад хариулах нь тэр. Амны хаалтаа салгаж, зориулалтын сав руу хаяв.
 

Өрөөнд 4-үүлээ оров. Бие засах өрөөнд тавьсан савтай Санитолыг үнсэхээ шахав. Японд ариутгалын бараа ховордож, барьж ирсэн жижигхэн гар ариутгагчаа харамлан, хайрлан хэрэглэж явсан юм. Бид авч ирсэн эд зүйлс, өрөөний тавилга хэрэгсэлээ САНИТОЛ-оор гялс ариутгаад авлаа. Сувилагч нь байна гэж өөрийгөө танилцуулсан битүү цагаан хувцастай эмэгтэй орж ирж, эрүүл мэндийн болон биеийн дулааны тэмдэглэл бичих 2 хуудас цаас өгч, хоолны хуваарь дэг журам танилцуулав. Үндсэндээ бид хоол хүргэх 2 хүнээс өөр хүний бараа харахгүй байгаа. Хоолны цаг дөхөөд ирэхлээр аяга тавагаа гаргаж тавихыг дотоод сүлжээгээр зарлана.

Төдөлгүй хоол түгээгч хаалганы цоож тайлж, бид хаалганы дэргэд дахь ширээн дээр аяга тавгаа гаргана. Хоол хүргэгчид хоолоо таваглаж дуусаад, ширээн дээрх тавагтай хоолыг өрөөнд оруулсны дараа биднийг түгжинэ. Өдөрт 5 удаа аяга таваг гаргах, хоолтой тавгийг өрөөнд оруулах ажил явагдана. Хоол түгээх үндсэн зарчим нэг иймэрхүү. Хоолны амт чанар бол BEST. 
 

 

14 хоногийн дараа бөв бөөрөнхий мярайлаг эгчийг танихгүй баларав даа, Та нар минь. Өдөрт 2 удаа биеийн дулаан хэмжиж, зориулалтын хуудсанд тэмдэглээд, эмчид утсаар мэдэгдэнэ. Өрөөгөө өөрсдөө цэвэрлэнэ. Цэвэрлэгээний бодис, хэрэглэл өгсөн байгаа. Өрөөний цэвэрлэгээ хийх нь миний хувьд хөдөлгөөний дутагдлаас хором ч болтугай ангижрах завшаан!! Дидиш телевизтэй, дотроо 00-той, аргыг нь олвол шүршүүрт орох боломжтой, цонхоор харагдах уултай, гадаанаа 24-н цагийн цагдаатай. Хннн дээр үед “үүдэндээ шкафтай, хоёр 00-той... “ гэж уяраасаар нилээдгүй хүнийг хохироосон байрны борлуулалтын реклам санаанд оров хэхэ. Энэ бол реклам биш, бодит байдлыг хэлж байгаа юм. Эндэхийн өглөөний сэрүүлэг нь гоё.

Цааш унших: https://www.facebook.com/kulanda.chonoi/posts/2848809831873523

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.