Озэки Асанояма 7 даваатай Нацү башёг орхив

Озэки Асанояма 7 даваатай Нацү башёг орхив

Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн 12 дахь өдрийн барилдаанд Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Оношо /М-5/-г ёрикири мэхээр давснаар 11 даваатай Нацү башёг ганцаараа тэргүүлсээр байна.

Нацү башёд Монголын 6 бөх барилдаж байгаагаас энэ өдөр Чёошома Г.Мөнхсайхан/М-11/, Такарафүжи /М-7/-д ошитаоши мэхээр унаснаар 6 даваа, 6 унаатай болов.

Тамаваши Б.Мөнх-Оргил /М-10/, Кайсэй /М15/-д ошидаши мэхээр унаж, тэд адилхан 6 даваа 6 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/ өнөөдөр Точиношин /М-7/-д ёритаоши мэхээр унаж 5 даваа, 7 унаатай башёг үргэлжлүүлж байгаа бол Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-4/, энэ өдөр Тобизарюү/М-2/-д окүридаши мэхээр унаснаар 3 даваа, 9 унаатай амжилт тааруухан явна.

Харин Озэки Такакейшёо, Ичиножёо А.Ичинноров /М-6/-ыг ошидаши мэхээр давж 10 даваатай болж, башёг тэргүүлэгч Тэрүнофүжигийн араас нэхэж явна.

Озэки Асанояама, Сэкиваке Такаясү-тэй барилдах байсан ч Сумо бөхийн холбооноос түүнийг башёгийн 12 дахь өдрөөс эхлэн зуны тэмцээнээс хаслаа. Тэрбээр хөл хорионы дэглэм зөрчсөн учраас ийнхүү шийтгэжээ. Асанояма 7 давсан ч 50 хувийн амжилтаа үзүүлж амжаагүй байсан болохоор Нагоя башёд кадобан болох нь тодорхой. Тэмцээний дараах холбооны хурлаар Озэки цолыг нь хураан авах, 3 башё барилдах эрхийг нь хасах шийтгэл хүртэх магадлал өндөр юм байна.

Озэки Шодай, өнөөдөр Сэкиваке Таканошог сүкинаге мэхээр хаяж 7 даваа, 5 унаатай болоод байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.